Ads 468x60px

2/16/12

Флаш дискнээс Компъютер форматлах /Create Bootable USB Flash Drive for Windows 7 or Vista Netbook Install/

Өмнө нь бид компъютерээ форматлах гэж заавал нэг СD/DVD хэрэглэдэг байсан бол энэ арга гарч ирсэн илүү амар болсон юм. Жишээ нь Виндовс 7 үйлдлийн системээ ком дээрээ хадгалж байгаад шаардлагатай үедээ флаш диск дээрээ дараах байдлаар тохируулж хуулж байгаад компъютерээ богино хугацаанд форматчих жишээтэй. Заавал үйлдлийн системтэй диск авч явахгүй. Энэ үнэхээр амар арга шүү. 4ГБ-н флаш диск байхад л хангалттай. За ингээд яаж флаш дискээ тохируулахыг тайлбарлая.

Флаш дискээ үйлдлийн систем суулгахад бүрэн тохируулах шаардлагатай юм. Флаш дискээ ком-доо залгаад дараах тохиргоог хийнэ:
1. Windows - Run (Цонх товч+R)-аас cmd-г ажиллуулна. Run-д cmd гэж бичээд enter дарна.
2. diskpart коммандыг өгнө.
3. Шинэ cmd цонх нээгдэнэ. list disk команд өгнө. Идэвхитэй хэдэн диск байгааг харуулж байна. Энд компъютерийн хард+флаш диск харагдах ёстой.
4. select disk 0 команд
5. detail disk
6. list disk
7. select disk 2 - Энэ командыг өгөхдөө анхаарах хэрэгтэй. Учир нь таны компъютер олон хард дисктэй байж болно. Тиймээс флаш диск хэд дээр байгааг олж сонгох ёстой. (2-н тоо хэд ч байж болох талтай!)
8. clean - флаш дискийг цэвэрлэж байна.
9. create partition primary - флаш дискэн дээр хуваалт үүсгэж байна.
10. select partition 1 - үүсгэсэн хуваалтаас эхнийхийг сонголоо.
11. active - Идэвхижүүллээ.
12. format fs=fat32 - fat32-оор флаш-аа форматлаж байна. Энэ форматлах үйл явц нилээд хэдэн минут удна. 100% болтол хүлээх хэрэгтэй.
13. assign командыг өгсөнөөр тохиргоо дуусна. Одоо флаш дискрүүгээ үйлдлийн системээ хуулах хэрэгтэй.

Анхаар: Хэрвээ та ямар нэгэн үйлдэл дутуу, буруу хийвэл компъютерийнхээ хард дискийг устгах мөн дээрхи өгөгдлийг устгах аюултай юм!

Эдгээр үйлдлийг хийсний дараа флаш диск тань үйлдлийн систем суусан гэсэн үг юм. Компъютерээ дахин эхлүүлээд Boot горимоос (Өмнө нь DVD/CD Drive гэдгийг сонгодог байсан) USB Flash drive гэснийг сонгоод форматлах ажилдаа орно.

Доорхи видеог илүү ойлгомжтой байлгах үүднээс орууллаа. 

Флаш дискнээс Компъютер форматлах арга /Create Bootable USB Flash Drive for Windows 7 or Vista Netbook Install/




Create Bootable USB Flash Drive for Windows 7 or Vista Netbook Install

9 comments:

Anonymous said...

gaadaf

Anonymous said...

XP дээр болдгүүн бна өөө Diskpart version n хоцрогдоод бгаан блгүү . Флаш гарж иркүү хард л гарж иржийн.

Anonymous said...

Windows XP дээр болохгүй ээ, Windows 7, 8 дээр болдог юм. Флаш диск 4GD байхад болно.

Anonymous said...

Zaawal flash disk yumuu. SD card bj bolkuumuu

Unknown said...

tgd flash diskee hiigeegui ued windows 7 ruugaa orj chadq gsen uguu te?
ene argaar linux, ubuntu ed nariig suulgaad avaad yavj bj bolohnee.. flashaa zalgaad l OS-ee achaalluulna gsen ugu?

Unknown said...

@magistrant beltgel tenegteed bgach

darhan said...

ene uildliig buruu hiisnu yasan flash diske ashiglaj chadku bolchloo odoo yah we '

darhan said...

ene uildliig buruu hiisnu yasan flash diske ashiglaj chadku bolchloo odoo yah we '

varditfaas said...

Harrah's Resort Southern California - MapYRO
Harrah's Resort Southern 문경 출장샵 California. MapYRO locationA map showing Harrah's Resort 전라남도 출장마사지 Southern 포항 출장마사지 California, located 동두천 출장안마 in Valley Center, near 제천 출장안마 Palomar

Post a Comment