Ads 468x60px

9/19/11

Дэлгэцэн дээрх Recycle Bin-г нуух [Windows 7]

Компъютерээ асаагаад орох болгонд дэлгэцийн тань хаа нэгтээ Recycle Bin(Хогийн сав) байж байдаг. Дэлгэц дээрээ юу ч үлдээлгүй устгаад цэгцтэй болгоход ч Recycle Bin устгагдахгүй ганцаараа үлдэнэ. Тэгвэл одоо үүнээс салах хялбар аргыг хамтдаа сурцгаая. 
 1-р алхам: Компъютерийнхээ дэлгэц дээр баруун товчоо дарна.
2-р алхам: Personalize-г дарж орно.


3-р алхам: 'Change desktop icons' -г сонго


4-р алхам: 'Recycle Bin' гэсний өмнөх чагтыг авна.


5-р алхам: 'Ok' дарж гараад хараарай Recycle Bin алга болсон байна. Хэрвээ буцаагаад гаргахыг хүсвэл 'Recycle Bin' гэсний өмнөх чагтыг чагтлана.


Мөн Delete товч дарахад асуудаг дээрх цонхыг гаргахгүй болгоё гэвэл Recycle Bin - Properties гэж ороод 'Display delete confirmation dialog' гэсний өмнөх чагтыг авахад болно.


За амжилт хүсэе. Асуух зүйл байвал коммент бичээрэй. Дараагийн нийтлэлээр:
- Файл хэрхэн нуух вэ? Нуугдсан файлуудыг хэрхэн ил гаргах вэ?
- Устгасан файлаа хэрхэн сэргээх вэ? ... гэх мэт нийтлэлүүдийг нийтлэх болно.

1 comment:

Anonymous said...

Hello

Post a Comment