Ads 468x60px

9/19/11

Вэб сайт, Блог хөгжүүлэх нь

Энэ зөвлөмжийг бичигч нь Friedman Vitaly хэмээх бие даасан онлайн сэтгүүлч, веб зохиомжлогч хөгжүүлэгч бичсэн тул нилээд хэрэгцээтэй зөвлөмж санагдахын зэрэгцээ манай Монгол залууст ч ийм байдлаар өөрөө өөрийгөө аваад явах боломж нээлттэйг дурдья. Цаашлаад доор дурдагдсантай холбоотой аливаа асуулт, шүүмж байвал чөлөөтэй хандана уу. Энэ бичлэг нь миний ажлын шаардлагтай холбоотой тул чадах чинээгээрээ асуулт бүрт, аль болох хурдан дэлгэрүүлэн хариулах болно.
1. Зочлогчоо хүндэл. Вебээр зочлогчоо бүх агуулгыг уншихыг албадахгүй байхыг хичээх хэрэгтэй. Зочлогч нь уншихыг хүссэн зүйлээ тоймлон харах, сонгох боломжоор хангагдсан байх хэрэгтэй. Түүнчлэн урдуур нь зар реклам өөрөө гарч ирээд уших зүйлсээ халхлаад байдаг вебийн хувьд ямар сэтгэгдэл төрдөг вэ гээд сайн хэрэглэгчдээс асуугаад үзээрэй. Энд энэ санааг л хэлж байна.


2. Муу сурталчилгаа бол хөнөөл. Зочлогчийг үймээлээд дарахаас өөр аргагүй байдалд оруулдаг зар сурталчилгаа нь богино хугацаанд орлого авчирч болох хэдий ч вебэд эцсийн амжилтыг авчирдаггүй. Ингэснээр та болон таны төсөлтэй хэрэглэгч сайтар танилцах байсан боломж болон хүндлэлээ алдаж болно. Харин зар сурталчилгаа нь агуулгадаа садаа болж хэрэглэгчээ үймүүлдэггүй байдлаар зохион байгуулах хэрэгтэй. (Жишээ нь: google хайлтад "web development" гэж бичээд хайхад үндсэн агуулга болох хайлтын үр дүн гарах бөгөөд түүний хажууд "Sponsored Links" гэдэгт яг хайсантай холбоотой сурталчилгааны холбоосууд гардаг) Ингэснээр үнэлэмж, хүндлэлийг олж авахаас гадна сурталчилгаанаас орлого олох баталгаагаар давхар хангагддаг.


3. Зочлогчиддоо мэдээлж бас сурга. Өөрийн бодол, санаа, туршлага, мэдлэгийг бусадтай хуваалц, ингэснээр хэнд юу хэрэгтэй байгаа, мөн хэнд ямар зөвлөмж хэрэгтэй байгааг мэдэж авах юм. Нэгэнт үүнийг мэдэж авснаар нийтийн анхаарлыг өөрийн ажил, сонирхол, үйлчилгээнд юугаар татахаа мэдэх зэмсэгтэй болох юм. Улмаар үнэц бүхий мэдээллийг бусадтай хуваалцаж чадвал бусдад хүндлэгдэж, анхаарлыг татах юм.


4. Өөрийн стиль, санаагаар хөгжүүл. Өөрийгөө онгодтой байлгаж бусдаас битгий хуул. Бусад хүмүүсийн хийснээс хуулахаас өөрийнхөөрөө хийж чадлаа үзнэ гэдэг нь илүү сонирхолтой. Өөрийн төсөөлөл, сониуч зангаа шинжиж хөгжүүл. Шинэ болон хуучныг сайжруулсан санаанууд нь веб хэрэглэгчдийг илүү татна.


5. Стандартыг хүндэлж хүмүүсийн тухай бод. Вебийн стандартыг тооцоолон хийснээр ирээдүйд хийх маш их ажлыг хэмнэдэг. Веб стандарт бий болох гэж зөндөө урт түүхийг туулсан шиг их хугацааг үүнд зарцуулахгүй. Иймээс хэрэв код тань стандартын дагуу байгаа биш бол чөлөөт цагаараа стандартад нийцүүлж байх хэрэгтэй. Ингэснээр шинэ веб браузер гарсан ч нийцэх эсэхэд санаа зовохгүй болно. Ерөнхийдөө стандартыг хүндэтгэснээр унших, хандах, хэрэглэхэд хялбар веб хийгдэх юм. Ингэснээр аль ч төрлийн хэрэглэгчийг хүндэтгэж байгаа хэрэг.


6. Тодорхой байж, тэмдэглэгээг ашигла. Алив зүйлийг хурц байсан ч тодорхой хэлэхийг хичээх хэрэгтэй. Хоёрдмол утга нь зочлогч болон таны хооронд үл үзэгдэх зайг үүсгэдэг. Иймээс ярилцах, тайлбарлах сэдэвийн талаар тодорхой идэвхтэй ярилцлагыг эхлүүлж байх нь чухал. Цаашлаад бичсэн зүйлдээ тодорхойлсон зүйлийн талаар асуудлыг дэвшүүлж санал сэтгэгдэл, ярилцлагыг өдөөх хэрэгтэй юм.


7. Хэрэв MS Internet Explorer-т дуртай бол түүнийг үзэн яд, гэхдээ түүний хэрэглэгчдийг бүү март. Өөрийн кодыг хийхдээ тухайн нэг браузерт зориулан хийж болохгүй. Иймээс хэрэв Internet Explorer дээр таны код ажиллаж байгаа бол түүнийг өөр браузер дээр турших хэрэгтэй юм. Ер нь Internet Explorer нь хамгийн сайн браузер биш ч байж магадгүй. Өөр сайн браузер байж ч болно. Гэхдээ нийт хэрэглэгчдийн 85% нь Internet Explorer-ийг хэрэглэсээр байна.


8. Агуулгыг халамжил. Өөрсдийн вебийг хөгжүүлж байгаа бол агуулга нь шинэ мэдээллээр баялаг, сонирхолтой, ойлгомжтой байх хэрэгтэй. Зочлогч юуг ч мартдаггүйг байнга бодох хэрэгтэй. Хэрэв зөв тайлбартай бишээр ямар нэг холбоос оруулсан л байвал сөрөг сэтгэгдэл төрөн дахиж хэзээ ч ирэхгүй болно. Код бол яруу найраг, харин агуулга бол зохиол.


9. Web crawler болон SEO тухай бодох хэрэггүй. Вебийг хийхдээ хайлтын системд сайн хайгдах төрөл бүрийн дүрэм, түлхүүр үгийг бодох хэрэггүй. Вебийг сайн, оновчтой хайгддаг болгохын тулд зааврын дагуу маш их ажил хийхээс гадна вебийн өөрчлөлт бүрт тогтмол зохисжуулалт хийх хэрэг гардаг. Харин вебийн тухай сайн танилцуулга бүхий блог, нийтлэл бичих нь үүнээс хамаагүй хялбар бөгөөд ганцхан удаа бичих ажил юм.


9а. Буруу SEO болон муу PR хийхээс зайлсхий. Хайлтын зохисжуулалтыг буруу хийх, муу PR буюу өөрийн хаягийг тааралдсан бүх боломжит вебүүдээр байрлуулан тараах нь эхэндээ сайн үр дүнтэй мэт боловч тун удалгүй юмуу эсвэл яваандаа гол хайлтын системүүдээс улиг хэмээн үзэгдэж хасагдах буюу доогуур үзүүлэлтийн үнэлгээтэй болж хувирдаг. Хайлтын системийн алгоритмууд нь тогтмол сайжирч байгаа бөгөөд хэрэв аливаа веб нэгэнтээ 0 буюу хамгийн доод зэрэглэлийн хэмээн үнэлэгдсэн бол түүнийг буцааж дээш өндөр зэрэглэлийнх болгох нь маш хэцүү ажил болдог.


10. Холбоо барь гэхдээ улиг битгий бол. Өөрийн агуулгыг сонирхож болох хэрэглэгчидтэй холбоо барихдаа өөрийн агуулгат туйлын болгоомжтой хандах хэрэгтэй. Эхлээд өөрийн зорилтот болон харгалзах чадалтай хэрэглэгчийг тодорхойл. Түүний дараа тэдгээр хэрэглэгчид одоо ямар вебээр зочилдог, хэрэглэдэг болохыг судлах хэрэгтэй. Ингэсний дараа тэдгээр вебийн зохиогчидтой харилцаж түүний вебийн уншигчдад өөрийн вебийг харилцан санал болгох талаар асууж болно. Ингэхдээ хоёр вебийн хооронд урсгалын ачаалал үүсгэх төдий биш өөрийн вебийн ялгаа юу болохыг маш зөв тодорхойлж тэдгээрийн зочлигчдод ч ашигтай байх талыг таниулах хэрэгтэй юм. Ингээд веб хоорондын харилцаа бус хүн хоорондын хамтын ажиллагааны уур амьсгалаар хамтын ажиллагааг хөгжүүлэх юм. Цаашлаад агуулга нь өөрийн мөнгөний төлөө бус хүмүүсийн төлөө байж тэдэнд улиг болдоггүй, рекламддаггүй байх, харин хэрэгтэй агуулгыг санал болгодог байх нь хамгийн эрхэм юм.


11. Бич, Нийтэл, нэрэлхэлгүй асуу. Веб хөгжүүлэгчид зөндөө олон байдаг билээ. Тийм болохоор аливаа асуултын хувьд тухайн тэр асуултыг асууж байсан, асуулттай тулгарчихсан байгаа, ирээдүйд асуух олон веб хөгжүүлэгчид байж байдаг. Ялангуяа асуултыг илүү тодорхой асуух тусам илүү хурдан хариулагдах бөгөөд тэрхүү хариулт болон асуулт тань хайлтын системээр олдож таны веб дээр шинэ шинэ хэрэглэгч зочлон ирэх болно.


12. Имэйлд хурдан хариулж бай. Чадалтай хэрэглэгчидтэй харилцахдаа имэйлд аль болох хурдан хариулж байх хэрэгтэй. 12 цагаас удаан хугацаагаар хариулахгүй байх нь бүдүүлэг хэрэг болдог. Түүнчлэн имэйлд автомат хариулагчийг хэзээ ч битгий хэрэглэж бай. Хүн таньд цаг гарган имэйл бичсэн байхад тэдний цагийг ингэж үрэх нь туйлын бүдүүлэг хэрэг. Харин үүний оронд нээлттэй, нөхөрсөг, энгийн боловч мэргэжлийн хүн шиг хариулт бичиж мөн санаа зоволгүй асууж бай.


13. Semantic Web-ийн давуу талыг ашигла. Tag-р төрөл бүрийн хаягийн цуглуулгын вебүүдэд өөрийн хаягийг тавихаас айгаад хэрэггүй. Тухайлбал:digg, reddit, furl, del.icio.us, gnolia, blinklist, гэх мэт өөр төрөл бүрийн нийтийн хаягын сангуудад өөрийн вебийн хаягийг дурдахаас айгаад хэрэггүй. Цаашлаад өөрийн зочлогчдоо нийтийн хаягын сан руу өөрийн вебийг нэмэх боломжоор хангаж өгөх хэрэгтэй.


14. Холбоо харилцаа үүсгэ. Веб хөгжүүлэгч нь бүтээмж өндөртэй ажиллахын тулд төрөл бүрийн зурагийн сан, CSS-ийн жишээнүүд, бусад веб хөгжүүлэгчдийн блогийг мэдэж тэдэнтэй холбоотой байх хэрэгтэй байдаг. Тэдгээрийн зарим нь энд дурдагдсан байгаа.


15. Даяаршсан хүрээнд сэтгэ. Вебийн агуулга хэдийгээр даяаршсан биш, тухайн хэрэгцээнийх байж болох хэдий ч вебийн хэрэглэгчээ заавал танил нөхөд, ойр хавийнхан дотроо хайх хэрэггүй юм. Иймээс өөрийн мэдээллийн агуулгыг ойр тойрондоо бус дэлхийд хандсан байдлаар хийж, дэлхий рүү илгээх хэрэгтэй юм.


16. Өөрийн зарчмаас хэзээ ч битгий ухар. Вебийг хийхдээ захиалагчийн хэлсэн дагуу үг дуугүй даган хийх нь зарим талдаа буруу байх нь бий. Иймээс вебийг хөгжүүлж байгаа мэргэжлийн хүний хувьд захиалагч буруу байвал түүнийг нь ойлгуулах засах байдлаар ажиллах хэрэгтэй. Эцэстээ захиалагчид вебийг хэрэглэх бус хэрэглэгчид хэрэглэнэ гэдэгийг бодож зарчмуудаас ухарч болохгүй юм.


17. Харилцаатай бай. Орчин үед вебүүд нь хай сайгүй хурдтай хөгжих болсон үе тул хаана юу болж байгаа талаар мэдэгдэл тогтмол авч холбоотой байх явдал чухал. Үүнийг хийх хамгийн шилдэг арга нь веб хөгжүүлэгчдийн шилдэг блогуудын мэдээллийг RSS ашиглан болж буй өөрчлөлтийг ажилгаж байх арга юм. Түүнчлэн түгээмэл график дизайн болон веб хөгжүүлэлтийн сэтгүүлүүд захиалан унших нь зүйн хэрэг юм. Жишээлбэл: AListApart, BoxesAndArrows, Digital Web Magazine, Design in Flight, Poynter, Layers Magazine, Graphics.com


18. Бүтээмжийн саадыг шийдэж сур. Шинэ санаа олоход вебийн хөгжүүлэгчдийн хэлэлцүүлэг дотор бусад хөгжүүлэгчдийн асуудаг болон шийдэж болохгүй асуудлууд юу байгаа харах хэрэгтэй. Энэ нь голдуу шинэ зүйлс байх бөгөөд эдгээрээс шийдэж үзсэнээр шинэ санаануудыг олохоос гадна урд тулгарах асуудлыг шаардлагатай тохиолдолд бие даан шийдэж сурдаг. Тухайлбал ийм хэлэлцүүлэг гэвэл: Sitepoint.com эсвэл өөр сонголт нь зүгээр завсарлага аваад амрах, бясалгах.


19. Вебээ үзэмжтэй болгох. CSS бүрэн ашиглаж харахад цэвэрхэн, уншихад хялбар, ухаалаг зохиомж бол гоо зүй юм. Ийм гоо зүйн чадварын хадгалахын тулд төрөл бүрийн тэмцээнд оролцож үзэх хэрэгтэй юм. Жишээлбэл: CSS Table Gallery, CSS Zen Garden, Comment Design Showcase, Typography for Headlines, For Assembly Garden, sIFR Beauty Show Case. Үүнд ороцсоноор бусдын амьдралыг хялбаршуулж өөрийн стилийг хадгалах чадвартай болох юм.


20. Вебийн Хүчийг Хүчтэй дэмжигч бай. Хэрэв өөрөө веб хийдэг бол энэ талаараа нийтэд үг хэлдэг байх хэрэгтэй. Үнэхээр хэрэгтэй гэж үзсэн төслийг дэмжиж бусдад үг хэлдэг, мөн үнэ цэнэтэй зүйлийн тэмцэж байгаа тэднээс үг сонсож дэмжлэг авдаг байх хэрэгтэй. Үүнийг тайлбарласан гайхамшигтай жишээ бол Make Poverty History юм.

No comments:

Post a Comment